Түр хүлээнэ үү...

Алмас-н танилцуулга

Нэр: Атман Алмас
Хүйс: Эрэгтэй
Нас: 35
Мессенжерийн нэр: almas_mng (Yahoo!)
Байрлал: Улаанбаатар, Монгол

Миний тухай:


Намайг Амараа гэдэггүй, бас Чапи ч гэдэггүй, харин намайг Алмас гэдэг. Би Англиар уншиж, Кириллээр бичдэг нь үнэн, гэхдээ би Монголоороо бичиж Монголоороо ярьж, Монголоороо уншихдаа л бахархдаг. Би соёлгүй бүдүүлэг байсан гэж дуудуулж, нүүдэлчин гэж нэрлүүлдэг. Гэхдээ би зуун зууныг дамжин түүхийг бичиж, дэлхийг эзэгнэж, соёлыг түгээж, суурин ч сууж л байсан, тэр ч бүү хэл өөрийн гэсэн бичиг соёл, оюуны өвийг үлдээж ирсэн их хүмүүсийн удам. Хөгжил буурай, хэцүү дорой гэж зарим нь хэлдэг, Солонгос, Америк гадаад руу зарим нь дүрвэдэг улсын иргэн. Гэхдээ би улс орноо хөгжүүлж чадна гэдэгтээ итгэдэг, өөрийн гараар дусал ч болов нэмэр болохыг чармайдаг, мэлмий алдрах талын цалин цагаан туургатан миний дуудуулах нэр Монгол. Би цасан дээр мөртэй цаасан дээр бичих бичигтэй, нууж шатаагаад дундрахгүй түүхтэй, нулимж муулаад доошлохгүй хувьтай тэнгэр заяат Монгол хүн.
Тийм ээ би  Монголоороо гоёдог, Монголоороо бахархдаг Монгол хүн.
... ярзайтал инээх ...

Баярлалаа. хэлээ гаргах


Монгол бичгийн хичээл
  Нэрний утга: алмас



Дуртай үгс:
Бид эв нэгдэлтэй байж, нэгнээ түшиж тулан, нэгдэн нийлж хийж бүтээж чадвал мэдэхгүй чадахгүй зүйл үгүй болж, цэнгэлийн манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднээ! :-D "Баярлалаа" гэж хэлэх дуртай. Намайг баярлуулж ижилхэн сэтгэж, ижилхэн зүйлд дурлан, нэг хүн мэт хамт байдаг найзууддаа, эсрэг тэсрэгч түлхүүр цоож мэт эвлэсэн нөхдөдөө үргэлж баярлаж явдаг шүү :D

Дуртай номнууд:
Зүрхний хилэн, Тунгалаг Тамир, Сүмтэй бударын чулуу, Жюль Верн, Майн Рид, дэлхийн болоод Монголын сонгодог уран зохиол, яруу найргийн ном зохиолуудаас эхлээд сургамжит, гүн ухаан, эргэцүүлэл эссэ гэх мэт...

Дуртай кинонууд:
Matrix, Forrest Gump, The Beautiful Mind, Pearl Harbor, Leon, Өнөр бүл, Зэрэг нэмэхийн өмнө Уолт Дисней, Япон хүүхэлдэйн кинонууд.

Дуртай дуунууд:
Michael Learns to Rock хамтлагийн бүх дуунд дуртай, ер нь уянгын болоод панк рок талдаа сонсдог. Таалагдвал бүгдийг нь л сонсоно доо. Чихэвчний хөгжим маань миний нэг эрхтэн гэж хэлэхэд буруудахгүй дээ ;)

Миний сонирхол, хобби: (6)
Спорт тэр дундаа сагс, снөүбоорд, тэшүүр. Сайн чадахгүй ч өөрөө эдгээрээр тоглох дуртай. Хөгжим сонсох, интернет ухах, бүх төрлийн дизайн, гоё зураг үзэх гэх мэт зөндөө л хоббитой доо.

Almas-н блогууд:

Dusal.net-ын блог
Компьютер технологи, мэдлэг, мэдээллийн веб сайт. Хамтдаа хөгжицгөөе ^^
Blogmn.net албан блог
Энэ бол blogmn.net сайтын албан ёсны блог юм.
Ухаантай цахим хэрэгслүүд
Android, iDevice болон бусад сонирхолтой, ухаантай, цахим хэрэгслүүдийн талаарх мэдээллийн блог
Алмасын мөр
Алмас хэмээх нэгэн залуугийн үзгийн мөр, компьютерын гарны товшилт, эх орон нэгтнүүддээ дамжуулмаар байгаа зүйлс, туулж өнгөрүүлж байгаа амьдрал, ажил, бизнесийн мөрийг тэмдэглэн үлдээх талбар.
Ажил хэрэг
Улс орны нийгэм эдийн засаг болон эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар дугуй ширээний ярилцлага хийнэ.
Мэдээ, Мэдээллийн веб
Дэлхий дахины болоод Монголын технологийн болоод бусад мэдээ мэдээллийн онлайн сэтгүүл
Цөмийн хаягдалгүй Монгол - Nuclear Free Mongolia
Хамтдаа атом, цөмийн энергийн талаарх бодит мэдээллийг цуглуулж мэдэж, бас бусдад түгээе. Атом, цөмийн энергийг зөв салбарт ашиглавал ашиг өгдөг ч, их хэмжээгээр шунавал аюулд хүргэдэг. Түүнтэй адил маш бага хэмжээгээр эрүүл мэндийн салбарт ашиглахыг хорих нь утгагүй хэрэг. Харин ямар ч ашиггүй байхад Атомын Цахилгаан Станц барьж, асар аюултай цөмийн хог хаягдлыг нутагтаа хаяхыг зөвтгөж, дэмжиж буй хүмүүст өөрсдийн олж мэдсэн үнэн бодит шинжлэх ухааны мэдээллийг түгээх таниулах зорилгоор нэгдэе.rnrnТун нь таарвал эм дуслаар л илүүдэхэд хор...rnrnЭнэ веб сайт нь ямар нэгэн байдлаар төрийг эсэргүүцэх эсэргүүцлийн үйл ажиллагаа биш. Эх орноо учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор ниргэсний дараа хашгарах биш нэргэхээс өмнө нь бүгдэд таниулах зорилгоор тайван замаар, улс төрийн бус замаар боловсролын үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой залуусын цугларалтаас хөтлөн явуулж буй юм. Хэрэв хэзээ нэгэн өдөр Монгол нутгийн шороон дор АЦС-аас гарсан хог шаар булагдах болох юм бол харин бүгд нийлээд жагсъя. Түүнээс өмнө харин тэгэх хэрэггүйгээр тайван замаар асуудлыг шийдэх бүх гарцыг эрж хайцгаая. Гэхдээ түүнээс өмнө зүгээр байж байгаад ниргэсэн хойно нь хашгарах биш одооноос хор хөнөөлийг нь Монгол хүн бүрд таниулцгаая. УИХ-ын тэр нөхдүүдэд ч гэсэн...
Хүүхэд бидний ирээдүй
Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав. Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-) Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.
Мазаалай
Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтны тухай бид тэр бүр мэддэггүй юм байна. Тиймээс энэ тухай таниулан сурталчлах, түүнийг хамтдаа хамгаалах, цаашлаад байгаль орчноо хамгаалах зорилгоор залуус нэгдэн энэхүү блогийг хөтөлж эхэллээ.
Монгол бичиг
Монгол бичигтэй холбоотой мэдээлэл, файл татах, унших, сурах хичээл ба бусад мэдээллийг түгээх сайт.
Цагийн өнгө сонин
Монгол бичгээр
Туршилтын цагаан хулгана
Энэ блог нь Дусал, Блогмн.нэт сайтын админ Алмасын туршилтын талбар болно.
Монгол хүүхэд
Монгол хүүхдүүд, ирээдүй үе болсон дүү нартаа туслах, дэмжих өөрсдийн гараар ирээдүйгээ хөтлөхийг хүссэн залуусын хамтрал юм. Та ч бас бидэнтэй нэгдээрэй.
Mobile.dusal.net